Raspberry Pi Timelapse Controller

Timelapse гэж юу вэ?

Timelapse гэдгийг Цагийн урсгал гэж орчуулж болох бөгөөд энэ маань зургаар бүтдэг видёо контент гэж ойлгож болох юм. Жирийн бидний өдөр тутам хардаг видёо дүрс, кино, клипнүүд нэг секүндэнд 24 кадр гүйж байдаг бол таймлапс тэдгээр өөр цаг хугацаатай нэг нэгээр нь буулгаж дараа нь бүгдийг нь нэгтгэж гүйлгэж видёо дүрс гарган авдаг. Энд нэг зүйлийг анзаарвал жирийн видёоны хугацаа бидний амьдралын цагтай тэнцүү явж байхад таймлапс хоцорч явж байдаг. Ингэснээр цагийн зүрүү гарч таймлапсийг үзэхэд хурдассан харагддаг байна.

Тусгай зориулалтын зам дээр Timelapse хийх нь ямар ашигтай вэ?
Тусгай зориулалтын зам дээр таймлапс хийх нь гарган авч буй видёо контентийг илүү баяжуулж харагдуулдаг бөгөөд, мотор камер хоёр харилцан уялдаатай ажилдаг. Мотор ажиллаж байх хугацаанд камер зураг аваагүй байх ба харин зураг авч байх хугацаанд мотор ажилдаггүй. Энэхүү автомат зам маань өөр дээрээ туулах зам, зураг хоорондын зай, нийт авах зургийн тоо, хүссэн хугацаагаараа удирдах боломжтой. Мөн нийт зарцуулагдах хугацааг тооцоол нь гаргадаг. 



150411. Иймэрхүү юм болж байна.
Posted by Khangaikhuu Purevragchaa on Sunday, April 12, 2015

Raspberry Pi Timelapse Controller
Зах зээл дээр зориулалтын Timelapse Controller харьцангуй үнэтэй байдаг бөгөөд raspberry бичил компютер ашиглан хийвэл үнэ өртөгийн хувьд 3-4 дахин хямд бүтэх юм. David Hunt гэх хүн rasp-р хийсэн timelapse controller бэлэн заавар энд байгаа. 

Ашиглагдах зүйл:
  • $?? – Бэлэн slider (Эсвэл өөрөө слайдер хийх)
  • $35 – Raspberry Pi (B эсвэл B+ байсан ч болно, Амазон линк)
  • $38 – PiTFT Touchscreen (320x240 мэдрэгчтэй дэлгэц, Амазон линк)
  • $7 – DC-DC converter (12v-5v болгох хөрвүүлэгч, Амазон линк)
  • $15 – Motor Controller (H-Bridge-тэй мотор удирдлага, Амазон линк)
  • 15$ – Slider-тай мотор хоблох ирмэн (1.8м, Амазон линк)

Бусад жижиг зүйлс:
  1. 2N2222 npn транзистор Монголд байдаг, 500 төгрөг 
  2. 50k эсэргүүцэл Монголд байгаа. 20 төгрөг
  3. Камерлуу орох кабел 1000-3000 төгрөг
  4. DC мотор Монголд 10000-15000 байгаа
  5. Бусад жижих шажиг холбох кабелүүд 1000-5000

Followers

Comments

Page views